Захиалга & Худалдан авах журам

Танилцуулга
"Рутан" ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, төсөв, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2010 оноос АНУ-Монголын хооронд захиалгат худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 Захиалгын журам
1.Та АНУ online дэлгүүрүүдээс өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнүүдээ сонгох шаардлагатай. Таны сонгосон барааны үнэ дээр тухайн улсын татвар, хүргэлтийн үнэ буюу shipping зэрэг нэмэгдэнэ гэдгийг санаарай.

2. Rutan-тай yahoo мессенжер эсвэл утсаар холбогдон захиалга өгөх бөгөөд таны захиалгын үйлчилгээний хөлсийг бодон захиалгын үнийн дүнг танд мэдэгдэнэ. Каргоны үнэ болон монголын гаалийн үнийг Монголд ирснийх нь дараа захиалгын үнийн дүн дээр нэмнэ.

3. Та захиалгынхаа үнийн дүнтэй танилцаад Rutan-д эргэн мэдэгдэх шаардлагатай бөгөөд захиалгын урьдчилгаа болох 30%-г бэлнээр болон дансанд төлснөөр таны захиалга баталгаажна.

4. Таны захиалга 15-21 хоногт УБ хотод ирнэ. Барааг хүлээн авахдаа үлдэгдэл төлбөрийг хийнэ. Хэрвээ та хүсвэл захиалгыг хаягаар хүргэж өгнө.

***Анхаар! Захиалсан барааг буцаах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхгүй***

 Худалдан авах журамуудад төлбөр
1.Хэрвээ та эсгүүр худалдан авах бол аль нэг данс руу төлбөрийг шилжүүлнэ.

2. Rutan-тай yahoo мессенжер эсвэл утсаар холбогдон төлбөр шилжүүлсэн тухай мэдэгдэж, өөрийн мэйл хаягийг өгнө. Таны мэйл хаяг руу эсгүүрийг илгээх болно.

Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 4-р хороолол, 58-5
Гар: 8809-8041
Имэйл: p_bmunkh@yahoo.com

Захиалга өгөх
Та бүхэн захиалга өгөхдөө  "захиалгын хуудас"-ыг бөглөнө үү.




Дэлгэрэнгүй...